Гадаад агаарын бохирдлын талаар бид бүгд мэднэ. Гэхдээ гэрийн дотоод агаарын бохирдол нь хүний биед илүү хортойг мэдэх үү?
Тасалгааны температурт ууршдаг органик химийн бодисуудыг Volatile Organic Compound –Ууршимтгай Органик Нэгдэл (VOC -УОН) гэж нэрлэдэг. Хэрвээ таны өдөр тутамд хэрэглэдэг живх, ариун цэврийн хэрэглэл, угаалгын шингэн, цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдээс анхилуун болон толгой өвтгөм хурц үнэр үнэртэж байвал энэ нь УОН гэсэн үг юм. Амьсгалын замд хортой уг химийн үнэр эсвэл үүнийг дарах гэж нэмэлтээр хийж өгсөн нефтийн хаягдлаас гаргаж авсан үнэртүүлэгч УОН-ууд нь хүүхдүүдэд амьсгалын замын (астма), харшилын болон дархлаа гажих эрсдэл үүсгэдэг. Харин насанд хүрсэн хүмүүсийг харшилтай болох шалтгаан болдог байна. Хүн хүний онцлогоос шалтгаалан даамжирвал эдгээр ууршимтгай органик бодис нь хүнийг хавдараар өвдөх шалтгаан болдог.
Дашрамд, ацетон, ихэнхи төрлийн будгууд, бензин, яндангийн утаа нь УОН-ны нэг хэлбэр юм. Бидний өдөр тутамд хэрэглэдэг тогтмол үнэртдэг угаалгын бодисноос, угаалгын бодисоор угаасан хувцаснаас үнэртдэг үнэр нь УОН-ы үнэр юм. Харин манай Greenger Shop-д борлуулагдаж байгаа дийлэнх бүтээгдэхүүн огт үнэргүй ба цөөн тооны бүтээгдэхүүн лаванда цэцэг, цитрус жимс зэргийн үнэртэй. Тэдгээр бүтээгдэхүүнүүдэд агуулагдах органик ургамалын охийг Франц, Итали дахь фермээс авч ашигладаг органик түүхий эд байдаг тул үнэртнээс учирах эрсдэл байхгүй.