Ялдам
₮19'000
Байршил: Сарнисан гэрэлд дуртай. Нэвт салхи болон шууд нарны гэрлээс хамгаална. 80-120см хүртэл өндөр ургадаг. Бутлаг болон унждаг хэлбэрээр ургадаг. Навч нь 3-5см хүртэл урт ургадаг ба хонхон хэлбэртэй ягаан, улаан, цагаан ,гүн ягаан өнгийн 4-6см орчим урттай цэцэгнүүд хавраас намар хүртэл цэцэглэдэг.
Арчилгаа: Цэцэглэж байх үед усалгааг сайн хийх бөгөөд саванд 2-3 өдөр болосон хлоргүйцсэн бүлээн усаар усална. Ус сайн шингээдэг шим тэжээл сайтай хөнгөн чанарын хөрсөнд суулгана. Хөрсийг хэт хатаах / услахаас сэргийлэх хэрэгтэй. Савны ёроолд хайрга эсвэл керамзит дэвсэж өгнө. Зун намартаа их хэмжээгээр өвөлдөө бага услана. Долоо хоногт нэг удаа шингэн бордоогоор бордоно. Бордохын өмнө цэцгээ бордоогүй усаар усалсанын дараа хэдэн минут болоод бордоо найруулсан усаар усалдаг гэдгийг битгий мартаарай. Бордоотой усаар шууд усалбал үндэс түлэгдэж үхэх аюултай байдаг.
Out of stock
Reviews
There are no reviews yet.